Хятадын хэвлэлээр бичигдсэн “Синофарм” вакцины талаарх мэдээллийг орчуулан хүргэж байна!

2021-03-23 2555 0

Хятадын amp.dw.com сайтаас хятад хэлнээс нь уншиж үзэхэд, 12-р сараас 3-р сарын 13-ны өдрийн байдлаар нийт 220 хотын 50 сая гаруй хүнд дархлаажуулалт хийжээ. Энэтхэг, Германы тал Sinovac вакциныг захиалжээ. Уг вакцин 79%-ын үр дүнтэй байгаа ч барууны Moderna, Pwfizer вакцины хэмжээнд арай хүрэхгүй гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр хоёр вакцин 100%-ын үр дүн үзүүлдэг аж.

Анхаарах зүйл: Жирэмсэн эмэгтэйчүүд, хорт хавдартай хүнд хориглосон байна. Урвал шинж тэмдэг нь: тарьсан хэсэгт хөндүүрлэх, бага зэрэг халуурах, толгой манарах. Реакц өгч үхэлд хүргэсэн нэг ч тохиолдол одоогоор байхгүй гэж бичжээ. 2020 оны 12-р сарын 29-нд Sinopharm туршилтын тайланг үе шаттайгаар гаргаж, 79% -ын үр дүнтэй хэмээн мэдэгдэв. 12-р сарын 30-нд Хятад улс Синофарм вакциныг гадаад улс орнуудад экспортлохыг албан ёсоор зөвшөөрчээ.АНЭУ-аас Хятадаас вакцин худалдан авсан бөгөөд үр дүн нь 86% байна.Серби улс мөн энэ оны 1-р сард Хятадаас вакцин авахаа мэдэгджээ.

Синовак Биотекийн бүтээсэн COVID-19 вакцин, Хятадын үндэсний эмийн группын бүтээсэн Sinofarm вакцин нь хоёулаа идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд Ухань хотоос олдсон эпидемийн вирусын дарааллыг үндэслэн боловсруулжээ.

Хятадын вакцины үйлдвэрүүд болон лабораторийн судалгаагаар өнгөрсөн оны эхний хагаст Европ, Өмнөд Америк, АНУ-д гарч ирсэн коронавирусын шинэ омгийг саармагжуулах эсрэг биеийн чадвар өндөр байна. Урьд өмнө идэвхигүйжүүлсэн вакцин үйлдвэрлэх технологиос ялгаатай нь China Biotech нь эсийн өсгөвөрлөх дэвшилтэт технологи, цэвэршүүлэх процессын технологи, чанарын хяналтын аргуудыг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан ба корона вирусыг өсгөвөрлөж, дараа нь идэвхгүйжүүлж цэвэршүүлж эсрэг төрөгчийн хэсгийг бүрдүүлдэг. Хятад улс синовак вакциныг 2020 оны 7-р сард яаралтай тусламжийн үйлчилгээнд нэвтрүүлж, өндөр эрсдэлтэй хүн амд сая сая тун вакцин хийж дуусчээ. Дэлхийн 24 орон, Хятадын вакциныг худалдан авах гэрээ байгуулсан  аж. Sinopharm Group нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2021 онд 1 тэрбум тунд хүргэх төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хятад: 50 кг-аас бага жинтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулжээ

Энэ бямба гаригт Хятадын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр салхины хүч 150 км/цаг хүрсэн

2025-04-13

12 мянган жилийн өмнө устаж алга болсон чоныг бүтээжээ

АНУ-ын Даллас хотод төвтэй биотехнологийн Colossal Biosciences компани устаж үгүй болсон амьтдыг сэр

2025-04-09

БНСУ-д гарсан түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсэд гарсан ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ. Түйм

2025-03-26