М.Нарантуяа-Нара дураараа аашилсаар дөрвөн жилийг барах нь

2026-02-23 1076 2

УИХ-ын 2024 оны сонгуулиар ИЗНН-ын намын жагсаалтаар лайвчин гэх М.Нарантуяа-Нара сонгогдож, УИХ-ын гишүүн болсон билээ. Тэрээр УИХ-ын гишүүн болмогцоо л хууль зөрчиж эхэлсэн юм. 2024 оны 7-р сарын сүүлээр тэрээр Munkhtur Narantuya Nara гэсэн facebook хуудсаараа 42.50 минутын лайв хийсэн юм. Уг лайв нь “Хаана ч сайхан Хооллоё, Өнгөт орчлонд өнгө нэмэх Unu-L brand алчуур” гэсэн гарчигтай байсан бөгөөд “Хооллоё”, “Unu-L brand алчуур” гэсэн үгэн дээр нь дарахад тухайн бараа, бүтээгдэхүүний албан ёсны хуудас руу орох тохиргоо хийсэн байлаа.

М.Нарантуяа-Нара энэ үйл явдалтай холбоотойгоор x нийгмийн сүлжээнд бичихдээ: ” Амралтын өдрүүдээ лайвднаа! Тэгэх нь хэний ч эрхийг зөрчөөгүй, хэнээс ч хулгайлаагүй биз дээ?!! Би яагаад ард түмний төлөө гээд боломжит орлогоос татгалзаж, гэр бүл үр хүүхдүүдийнхээ бүсийг чангалах ёстой билээ” гэсэн байв.
Энэ нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара бараа бүтээгдэхүүн сурталчилж, хууль бус орлого олсноо хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 1-ийн : “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн нь тодорхой байсан ч УИХ-ын удирдлагууд түүний толгойг илээд л өнгөрсөн юм.

Үүнээс хойш түүний дураараа, ёс зүйгүй аашлах явдал хэрээс хэтэрч эхэлсэн. Хэд хэдэн удаа УИХ-ын ёс зүйн дэд хороогоор түүний асуудал хэлэлцэгдсэн ч хариуцлага гэхээр зүйл хүлээгээгүй. Энэ нь М.Нарантуяа-Нараг дураараа аашлах явдлыг улам гааруулсан юм.
Өчигдөр гэхэд л түүний зусланд хулгай орсон явдлыг бараг л улс төрийн халдлага хэмээн тайлбарлаж, нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ бичсэн хүмүүсийг элдвээр харааж, доромжлов.
Энэ байдлаараа бол намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэж бодсон М.Нарантуяа-Нара дураараа аашилсаар бүрэн эрхийнхээ дөрвөн жилийг барах нь…

Э.Солонго

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22