Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа.
Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 2026 оны 02 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бямба гарагт шилжүүлэх тогтоол гаргалаа.
Энэ шийдвэрийг гаргахдаа ард иргэдийнхээ санал, амьдрал дээр гардаг бодит асуудлуудыг бодолцож үзсэн болно.
Яг үнэндээ битүүний өдөр ажлын өдөр таарахаар иргэдэд багагүй хүндрэл учирдаг.
Ялангуяа сар шинийн золголтоо хөдөө аав ээж, ах дүүс дээрээ очиж хийх гэж байгаа хүмүүс хол замд цаг тулгаж оройтож гарах, яарч хурд хэтрүүлэх зэрэг байдлаас болоод аваар осол гарах эрсдэл нэмэгддэг.
Нөгөө талаар цагаан сарын идээ будаагаа засах, бэлтгэл хангах, битүүлэх ёстой ажил төрөл нь давхцах нь багагүй хүндрэл учруулдаг учир ийн шийдвэр гаргажээ.


2 cэтгэгдэлтэй
Really liking the variety of games here. Everything feels fresh and the customer support is top notch. Give rosohokilogin a try for sure.
The app installation was a breeze and the slots are incredibly addictive. I love the bonus rounds. Get your copy at rumislotsgamedownload.