Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа

2026-01-16 357 0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, төр, ард түмнээ хамгаалах, шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн алба хаагчдын ажил үйлсийг төр, засаг, ард түмэн өндөр үнэлж байдгийг тэмдэглэлээ.

Хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, алба хаагчдын цалин хөлс, орон сууц, эрүүл мэнд, нийгмийн баталгаа зэргийг сайжруулахтай холбоотой санал, санаачилгыг урьдын адил дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага энэ жил хүний эрхийг хангах, ажилдаа иргэдийн оролцоог хангах, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, албадын мэргэшсэн байдлыг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын өсөлтийг дэмжсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх зэрэг зорилт тавьжээ.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10