ТБХ: УИХ-ын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлууллаа

2026-01-09 385 3

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2026.01.09/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хуралд Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд нар оролцсон.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 25 удаа хуралдаж, 44 асуудлын хүрээнд долоон хууль, Монгол Улсын Их Хурлын гурван тогтоолыг батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын найман тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны долоон тогтоол баталсан байна.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, тайлант хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Тогтоолд нэмэлт оруулах тухай зэрэг Монгол Улсын Их Хурлын гурван тогтоолын төсөл болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцсэнийг дурдаад хууль, тогтоол тус бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10