Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 89,9 зарцуулахаар шийдвэрлэлээ

2025-12-31 943 1

-Ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум

төгрөг зарцуулахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр НДС-аас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.

-Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 89,9 тэрбум буюу ирэх онд энэ төрлийн тэтгэвэр тэтгэмжид 756,9 тэрбум төгрөгийг зарцуулахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүллээ.

-Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 онд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

– “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн

2026-11-16

ГЕГ: Цэргийн зориулалттай барааг таньж илрүүлэх, чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн алба, АНУ-ын Төрийн Департаментын Экспортын хяналт, хилийн аюу

2026-11-10

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорацын (CHAL

2026-11-05