Д.Ганбат: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгөн төгрөг болгох хуулийг өргөн барина

2021-03-22 850 0

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.03.22/ хуралдлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “АН-ын бүлэг хуралдаж, олон асуудлыг хэлэлцлээ. Бүлгээс нэн яаралтай өргөн барих хоёр хууль байна гэж үзлээ. Нэг нь, Шилэн дансны тухай хууль байна. Энэ хуулийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Тэгэхгүй бол зарим нэг этгээд шантааж хэлбэрээр ашиглаж байна. Хуулиа бэлэн болгож, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч арай батлах болоогүй гэдэг хариуг өгсөн. Татвар төлөгчдийн нэг төгрөг ч гэсэн олон нийтийн хяналтад байх ёстой. Нөгөө нь, Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс доошгүй болгох ёстой гэдэг хууль. Засгийн газар бас л бидэнтэй санал нэгдээгүй” хэмээн тодотголоо.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27