Тавантолгой-Гашуунсухайт, Оюу толгой чиглэлийн зам хэсэгчлэн засвартэй байна

2025-05-10 140 0
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 122 дахь км-т, Оюу толгойн уулзварын хэсэгт “Оюу Толгой ХХК”-ийн захиалгаар, “Заг Инженеринг ХХК”-ийн гүйцэтгэлээр засвар, шинэчлэлийн ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний түр зохион байгуулалтыг хийж, хөдөлгөөнийг шилжүүлсэн түр замаар үргэлжлүүлж байна.
Иймд жолооч та бүхэн тухайн засварын бүсэд түр замаар зорчихдоо анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж дохиочин, хөдөлгөөн зохицуулагчийн зааврын дагуу хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл хоорондын зайг барьж хурдаа тохируулан хариуцлагатай зорчихыг анхаарна уу!
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23

ТБХ: Уул уурхайн салбараас 9,327.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны тайлан, мэдээлэлд, ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70

2026-01-11

Фото: Уул уурхайн салбарын залуучуудын чуулган боллоо

Өнөөдөр /2025.10.13/ Уул уурхайн салбарын залуучуудын чуулган боллоо. Уг чуулганд "Гашуун Сухайт Авт

2025-10-13