ГСАЗ: 1.6 км урт авто замд өнгө хучилтын ажлыг хийж гүйцэтгэлээ

2025-06-14 79 0
2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн авто замын 53-57 дахь километрийн хооронд өнгө хучилтын ажил эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд авто замын тэгшлэгээ, суурийн бэлтгэл ажлуудыг хийж, өнгө хучилтын асфальтбетон давхаргыг үе шаттайгаар тавьж байна. Өнөөдрийн (2025.06.06) байдлаар нийт 1.6 км урт авто замд өнгө хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.
 Энэхүү ажлын гүйцэтгэл нь төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөний урсгалыг сайжруулах, замын ашиглалтын хугацааг уртасгах зорилготой юм. Ажил гүйцэтгэж буй хугацаанд тухайн хэсэгт хөдөлгөөний түр зохицуулалт хийж, иргэд, жолооч нарын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ТБХ: Уул уурхайн салбараас 9,327.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны тайлан, мэдээлэлд, ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70

2026-01-11

Фото: Уул уурхайн салбарын залуучуудын чуулган боллоо

Өнөөдөр /2025.10.13/ Уул уурхайн салбарын залуучуудын чуулган боллоо. Уг чуулганд "Гашуун Сухайт Авт

2025-10-13

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зохион байгуулагдсан зөвлөгөөн боллоо

2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зохион байгуу

2025-09-18