Сайжруулсан түлшний “MNS5679:2025” стандартыг шинэчлэн батлууллаа

2025-10-06 302 0

Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж “MNS5679:2025” стандарт мөрдөгдөж эхэллээ.

Өмнө нь мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа уг “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж мөрдөж байсныг ийнхүү шинэчлэн батлуулж байгаа юм.

Стандартыг шинэчлэн батлуулснаар өмнөх стандартын техникийн шаардлагыг илүү нарийвчилж, хатуу түлшинд тавигдах техникийн шаардлагыг чангатгаж, олон улсын түвшинд хүргэж байгаа юм.

Тухайлбал, хагас коксон түлш нь “нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан хагас кокс (13-50 мм ширхэглэлтэй), хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж стандартад тусгажээ.

Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгасан байна.
Үүнд:
-Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй
-Хүхэр 0,5 хувиас ихгүй
-Дэгдэмхий 12 хувиас ихгүй
-Чийг 6 хувиас ихгүй
-Үнслэг 20 хувиас ихгүй байхаар тусгажээ. Мөн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20