300 000 ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН АЛБАН ТУШААЛТАНД НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ, 6 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА
Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон албан үүргээ гүйцэтгэж байхдаа Б.Золзаяа нь Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тус тус зөрчиж Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн сургалтын төвийн дотоод аудитын албаны ажилтан Э.Оргилыг тус төвийн дотуур байрны багшаар томилох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 500,000 төгрөгийн хахууль авсан, Ө.Мөнхбат нь камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх үүднээс Б.Золзаяа-н нөхөр М-н хаан банкны дансаар 300,000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн, мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд эмчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаатай ажиллаж байх үед тухайн албан тушаалд жинхэлж өгөх ашиг сонирхлын үүднээс Б.Наранцэцэгийн төрсөн охин Т.Мөнхзаяа-с өөрийн нөхөр М-р дамжуулж нэг жил виски болон бэлнээр 300,000 төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Б.Золзаяа нь хахууль авсан, Э.Оргил, Ө.Мөнхбат, Т.Мөнхзаяа нар нь хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ: Шүүгдэгч Ө.Мөнхбатыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулж шүүгдэгч Б.Золзаяад хахууль өгсөн, шүүгдэгч Б.Золзаяа нь хахууль авсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Золзаяад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө.Мөнхбатыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүгдэгч Т.Мөнхзаяа, Э.Оргил нар нь шүүгдэгч Б.Золзаяад хахууль өгсөн үйлдэл хангалттай нотлогдоогүй учир холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлд буцааж шийдвэрлэлээ.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН


0 cэтгэгдэлтэй