Оюутан охиныг гарцан дээр мөргөж, гэмтээсэн жолооч хариуцлага хүлээгээгүй

2025-09-21 372 2

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сүхбаатарын талбайн баруун талын авто замын явган хүний гарц дээр явган зорчигч мөргөсөн хэрэг энэ сарын 3-нд гарчээ.

Тодруулбал, 3955 УНЦ улсын дугаартай “Альпард” загварын машины жолооч явган зорчигчийг мөргөжээ. Явган зорчигч эмэгтэй оюутан байсан бөгөөд машинд мөргүүлсний улмаас цээж, мөр хэсэгтээ гэмтэл авчээ.
Харин хохирогчийг мөргөсөн жолооч замын хөдөлгөөндөө хэвийн оролцсоор байгаа бөгөөд хохирогч охины хохирлыг барагдуулахгүй, зугтааж байгаа талаар мэдээлэл гараад байна.

Энэ талаар иргэн “Яагаад ядаж гэмтээсэн хүүхдийнхээ хохирлыг барагдуулж зардлыг нь төлөхгүй бултаж зугтаагаад байна вэ. Гэмтсэн охин хохироогүй байсан бол АНУ визэндээ ороод өдийд сургуульдаа явчих байсан” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн

2026-11-16

“ХҮРЭЛ ТОГООТ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” за

2026-11-12

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” хамтарсан сургалт зохион байгууллаа

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” (One Health) үзэл баримтлалд суурилсан ахиса

2026-11-12