Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг УИХ-ын 76 гишүүн хүсэв

2025-09-19 149 0

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын 76 гишүүн санаачлан боловсруулжээ.

Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4,300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барж байгаа ба тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлж байна гэв.

Түүнчлэн Монгол Улсад тамхины үнэ хямд, татварын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжөөс доогуур байгаа нь тамхидалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгааг судлаачид онцолдог бөгөөд тамхины татвар нэмэгдэхэд хэрэглээ багасдаг болох нь олон улсын туршлагаар нотлогддог байна. Иймд бүх төрлийн онцгой албан татварыг 2025–2030 оны хооронд үе шаттайгаар нэмэгдүүлэх, татварын орлогыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх арга хэмжээ, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг эрүүл, аюулгүй, идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, тамхинаас урьдчилан сэргийлэх болон гаргах тусламж, үйлчилгээ зэрэгт зориулах замаар эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Киргиз Улсын Баткен муж дахь төлөөлөгчид манай улсад айлчилж байна

Бүгд найрамдах Киргиз Улсын Баткен мужийн төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат тэргүүтэй холбогдох

2025-10-23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму

2025-10-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энхийг сахиулагчдад төрийн одон медаль гардууллаа

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг

2025-10-08