Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүд уулзлаа

2025-09-02 227 4

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарт мэндчилгээ дэвшүүлж, энэ жил Дэлхийн II дайны гал зогсож, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 85 жилийн ой, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой тохиож буй цаг үед уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг болохоо илэрхийлж, энэ хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр тохиролцов.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10