Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарын айлчлал бол үнэхээр түүхэн, өндөр дээд айлчлал юм. Монгол, Япон хоёр улс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг, илүү өндөр, утга төгөлдөр, гүн гүнзгий төлөвшүүлэн дархлаажуулахад энэхүү айлчлал ер бусын үүрэг рольтой нь нэн тодорхой юм.
Монголын олон олон залуус Япон оронд өндөр боловсрол эзэмшин, хүн төрөлхтний дээд ололтыг байгуулсан энэ орноос эх орондоо үлэмж их хувь нэмрийг импортлон байдаг түүчээ бол үнэхээр гүн дархлааны суурь гэдгийг бид нотолдог. Монголын олон бөх Япон улсын соёлын өндөр үзэгдэл болох Сумо бөхөөр хичээллэн өндөр амжилт гарган, аваргууд төрж, тэр битгийхэл Хакухо аваргын энэ спортоор гаргасан амжилт уг бөхийн уламжлалд дээд оргил болдог нь Японы орны ивээл хайр ямархуу их ээллэг болохын нэгээхэн тод жишээ болохтой маргах хүн үгүй биз ээ. Монгол уулсад маань жилээс жилд гадаад орнуудын эрхэмсэг дээд Эзэн Хаадууд жил дараалан зочилж байгаа нь үнэхээр сайхан тохиол. Өнгөрөгч жил Бутан улсын эзэн хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монголд маань үндэсний их баяр наадам үзэж, говийн эх цээлээр аялан, аз жаргалтайгаар эх орондоо мордсон. Энэ учрал зохионгуй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито,Эрхэм Дээд Хатан Масако нарын айлчлалаар үргэлжлэн түүчээлж, өртөөлөн буухиачилж, тэд бас үндсэн ёслолт арга хэмжээнүүдээ гүйцэтгээд, наадам үзэж, говьд аялах юм байна.


8 cэтгэгдэлтэй