Бусдыг захиалгаар ”алуулсан” Ё.Баттөгсөд 20 жилийн ял оноов

2025-05-06 1020 0

Бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгс гэх Монгол Улсын иргэнийг өнгөрсөн онд  /2024.07.11/  ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Инторполын Үндэсний төв товчоотой хамтран Монголд албадан авчирсан байдаг.

Улмаар түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, Ё.Баттөгсөд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2025.05.05/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Прокуророос Ё.Баттөгсөд Эрүүгийн хуулийн 10.1.2-2.3, 2.5, 2.11 буюу хүнийг захиалгаар,  өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан гэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Ё.Баттөгсийг хүнийг захиалгаар алуулсан гэм буруутайд тооцож, түүнд 20 жилийн хорих ял оноолоо. 

Ё.Баттөгсийн захиалгаар бусдыг алсан “А” нь 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар тэндээсээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажиллаж,  уг этгээдийг саатуулан баривчилж, 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авчирч байсан юм. Э.А нь бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны тавдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00.24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, … хотхоны дугаар тоотод оршин суух Г.А-г хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс түүнд 19 жилийн хорих ял оноосон байдаг юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27