Төрд үүрлэсэн Маяочууд

2021-03-15 743 0
Гурван сар гарсанаас хойш хятад өвчиний тоо эрс өссөн. Одоо бүр хөдөө орон нутаг, аймаг, сумдуудаар тарчихлаа. УБ-т гарсан өвчлөлийн тоо сүүлийн үед өдөрт зуугаас буухаа больсон бөгөөд, өнөөдөр 169 илэрлээ. Эдгээр нь дан ганц өөрийн намын 100 жилийн ой, ерөнхийлөгчийн сонгуульд л гол анхаарлаа хандуулсан, эрх баригч нэртэй Маяочуудын эргэж буцсан буруу шийдвэрүүд ба тэдний буруу үлгэрлэлтэй шууд холбоотой болно!
Үүнд: Худал шалтаг ярин, ард түмнээ шуурган галын дунд хаяад зугтаасан Хүрэлсүхийн зугталт, Попчин Оюунэрдэнийн вакцин хийлгэж олны өмнө гарсан попрол болон бүх үзвэр үйлчилгээ, фитнесс, бүжиг танц, бар рестораныг нэгэн зэрэг нээсэн явдал, ялангуяа урлагийн тоглолт хийж, хүмүүсийг олон зуугаар нь цуглахыг зөвшөөрсөн тэнэг үйлдэл нь энэ өвчинийг хаа сайгүй тархахад гол нөлөөг үзүүлчихлээ.
Цаашлаад Сүх жанжины талбай дээрхи Н. Энхбаяр, У. Хүрэлсүх нарын Маяочуудын маскгүй олны өмнө гарсан буруу үлгэрлэл, намын баярын тоглолт, тархи угаалтууд, маяочуудыг дэмжигч урлагийнхны тоглолтууд, “Үүнээс цааш, түүнээс цааш ёстой хөл хорио морио гэж ярихгүй шүү” гэж олны өмнө шоудсан Сумьяабазар нарын дараалсан буруу шийдвэрүүд Монголын ард түмнийг ёстой ганц чадлаа!
Улаанбаатар хот өвчиний голомт болсонтой холбогдуулан ЭМЯ-с Засгийн газарт хандан тодорхой саналуудыг хүргүүлнэ гэж байна.
Харамсалтай нь эдгээр Маяочууд одоо ямар нэг зоригтой, зориглосон шийдвэр гаргахгүй, чадах ч үгүй! Одоо бол ёстой л, “Ичсэн хүн хүн ална” гэгчээр юм болж, ёстой хөдлөхгүй шүү, харж л байгаарай та нар! Харин нөгөө л “Маскаа сайн зүү, зайгаа барь, та нараас бүх зүйл шалтгаална, ард түмэн хэт назгай байна, та нар болж өгвөл гадагшаа битгий гар, вакцинжуулалтаа хийнэ” гэх мэтээр нөгөө л жижүүрийн юмаа ярина биздээ!!!
Тэд одоо намын 100 жилийн ойгоор дамжуулан хэрхэн тархи угаалт хийх, Ерөнхийлөгчийн сонгуулиар яаж ялах, МАХН ба МАН гэх хоёр нам нийлж, хэрхэн ард түмний толгой дээр залрах тухай хар тактикаа л боловсруулж байна.
Тэдэнд маш сайн хийдэг хоёр гурван ажил л байдаг юм. Үүнд: Томоохон бүх телевизүүд, сайтууд, фэйсбүүкийн нүүрээ нуусан троллууддаа мөнгө өгч энхрий хайрт намаа магтуулах, Хүрэлсүхийгээ магтуулах, мөн Ерөнхийлөгчийг газар доогуур ортол нь харлуулах гэх мэт хоёр гурван ажилыг хэлж болно! Тэдэнд Ард түмнээ гэх өчүүхэн сэтгэл үнэндээ алга байгаа нь тэдний хийж байгаа дээрхи үйлдлүүдээс тодорхой харагдаж байна.
Эхнээсээ л улс төржихгүй Ерөнхийлөгчөө дэмжээд, өрх бүрд сая биш юмаа гэхэд ядаж сарын хүнсээ авах мөнгийг нь өгч нам хорионд оруулчихаад, Цагаан сараар хийгээд ямар ч үр дүнгүй болсон “Нэг өрх, нэг шинжилгээ” гэгч ажилаа хийсэн бол өдийд хар хятадаас гаралтай уг өвчинийг ёстой нам дарчих боломж Маяочуудад бүрэн байсан юм.
Жич: Тэдний хөлсний бичээчид жирийн ард түмнийг Маяочууд, Оркууд гэж нэрлэж, доог тохуу хийдэг. Энэ удаа миний бие өөрсдийг нь өөрсдийнх нь баатруудтай зүйрлэн бичлээ!!!
Эх сурвалж: Survalj.mn. Бичсэн, Хонгор нутаг 
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг байна. Учир нь, гадна болон дотоод орчны

2024-10-02

Дотоодын цэргийн штабаас байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулж байна

Дотоодын цэргийн байгууллагаас ахлагч бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хааж байгаа цаашид “Ца

2024-10-02

Богд ууланд олон тооны тарвага агнасан хэргийг шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжл

2024-09-13