“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл 8 дахь жилдээ хэрэгжиж байна

2024-11-14 183 0

ДЭМБ-аас “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ” сургалтыг 2016 оноос хойш тасралтгүй 8 дахь жилдээ зохион байгуулж буй.

Тус төслийн ээлжит сургалт энэ сарын 12,13,14-ний өдөр АШУҮИС-ийн Ботаник дахь Анагаах ухааны сургуулийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа.  Сургалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар сургалтад хамрагдсан анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарт Мобайл тоног төхөөрөмж гардууллаа.

АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимтэй хамтран зохион байгуулсан уг сургалтад Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь аймгийн 9 сумын Эрүүл мэндийн төв, Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 17 Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 60 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагджээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр мобайл технологийг ашиглан эмч нар өвчин, эмгэгийг эрт илрүүлэн, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалд шилжүүлж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсныг дурдаад тус технологи нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд 2024 онд Дорнод, Дундговь, Ховд, Хэнтий, Архангай, Говь-алтай, Завхан, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Төв зэрэг 12 аймгийн 54 сумын эрүүл мэндийн төв, БОЭТ, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-уул зэрэг 4 дүүргийн 17 өрхийн эрүүл мэндийн төв хамрагджээ.

Төслийн хүрээнд дээрх байгууллагын 165 эмч, сувилагч мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэх чадавхийг сайжруулах сургалтад хамруулж, 74 мобайл тоног төхөөрөмж хүлээлгэн өгөөд байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27