Ж.Баярмаа: Ирэх онд томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна

2024-11-04 440 0

ИХ-ын гишүүн Ж. Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар 2025 оны төсвийн зардлыг бууруулах талаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ирэх онд томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна тавилга, эд хогшил урсгал зардалд 124 тэрбум, мэдээллийн технологийн үйлчилгээнд 69 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажилд 1.9 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байна. Хамгийн гол нь үүний ард төсвийн задаргаа нь огт байхгүй байна. Бараа үйлчилгээний зардал нь мөн нэмэгдсэн. 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр 74 тэрбум төгрөгийн бараа авчихсан гэсэн дүгнэлт гарчээ. Үүнийг бид шударга бус гэж үзэж байна. Төвсийн хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө буцааж татах боломж байдаг. Мөн төсвийг нэн яаралтай горимоор хэлэлцээд явахад арван нэгдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэх боломжтой. Ард иргэдийн, татвар төлөгчдийн мөнгийг буцаагаад яаж өгөх вэ гэдэг асуудал юм шүү. УИХ-ын гишүүд ч гэсэн хариуцлагатай хандах хэрэгтэй. Хүч түрэн энэ төсвийн батлах нь эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөөтэй” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн

2026-06-30