28 настай эмэгтэй О.Зол … нь 2024 оны 4-р сарын 11-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн … тоотод байрлах гэртээ нөхөр С.С-тай “найз нөхөдтэй суулгасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүн рүү заазуур шидэж баруун ташаанд шарх бүхий гэмтэл учруулж, мөн дээрх маргааныг зогсоох гэж байсан төрсөн ах О.Б-н зүүн цээжин тус газар хутгалж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Болсон явдлын талаар нөхөр нь ийн мэдүүлжээ.
“…Гэрт ирэхэд эхнэр зөрөөд яарсан байдалтай хам хум, хувцсаа өмсөөд л гарахаар нь асуухад би гарчихаад ирье гэсэн. Утсаар орхиод гарсан байхаар нь утсаар нь ажлын газрын хүн рүү залгахад аваагүй. Хэсэг хугацааны дараа дахиад залгахад эхнэр “ямар ядаргаатай юм бэ, би ажлынхантайгаа караокед суух гэж байна” гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь эрэгтэй захирлын утас руу нь “Наад нэг юм аа явуулаач” гэсэн мессеж бичихэд хариу ирүүлэхгүй болохоор нь залгахад авахгүй таслаад байсан. Дараа нь “Отгон” гэсэн хаягтай фейсбүүк чатнаас эхнэр залгаад “30 минут караокед суучихаад очъё” гэхээр нь “юу яриад байгаа юм өдөржингөө алга болчихоод хоёр хүүхэдтэйгээ ч байхгүй, хаяад гараад явчих юм” гэхэд чатаа тасалсан. Хэсэг байснаа эргэж залгаад “ах О.Б-г дуудсан, очоод чамтай жинхэнэ алалцана” гэсэн. 30-40 минутын дараа эхнэр талийгч ахын хамтаар орж ирээд “одоо чамтай алалцана” гээд толгой, нүүргүй гараараа цохиж утасны цэнэглэгчээр ороолгосон. Тэгснээ хутга барьж аваад ална гээд дайрахаар нь бага хүүгээ аваад гэрээс зугтаж гарахад араас заазуур авч шидээд хэвлийн тус газар онож шархнаас цус гоожсон. Эргээд харахад талийгч ах гэрийн гаднаас хаалганы дээд хэсгээс хоёр гараараа барьчихсан эхнэрийг гэрээс гаргахгүй гээд хориглосон байдалтай байхад урдаас нь баруун гараараа хэвлийн хэсэг рүү нэг удаа хутгалсан. Талийгч ах хашааны үүдэнд гараад л унахаар нь гүйж очоод сэгсэрч үзэхэд хутгалсан хэсгээс нь цус гарч хувцас нь цус болж байсан. Талийгч ах О.Б сэхээнд эмчилгээ хийлгэж байгаад өөд болсон …” гэжээ.
Post Views: 202
0 cэтгэгдэлтэй