Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж явсан нисдэг тэрэг осолджээ. Гурван нисдэг тэрэгнээс бүрдсэн цуваа Азербайжантай залгаа хилийн бүсээс Табриз хот руу буцах замдаа өндөр уулын бүсэд осолдсон байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан манантай нөхцөлд нисдэг тэрэг газар мөргөсөн байж болзошгүй гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Аврах багийнхан онгоцонд зорчиж явсан хүмүүсийг аврахаар осолдсон газар орчимд очсон ч манан, борооны улмаас эрэн хайх ажиллагаанд хүндрэл учирч байна гэв. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайдыг хайх ажиллагаанд ОХУ, Азербайжан, Армени, Турк зэрэг улсууд тусламж илгээгээд байна.
0 cэтгэгдэлтэй