В.Путин шинэ зургаан жилийн хугацаанд хаших ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орсон тухай Үндсэн хуулийн цэцийн дарга В.Зорькин мэдэгдлээ. Тангарагласныхаа дараа ард олондоо зориулж үг хэлсэн түүнд цэцийн дарга ОХУ-ын төрийн сүлдний дүрс бүхий Георгийн алтан загалмай, “Ашиг тус, нэр төр, алдар” гэсэн уриатай алтан гинж, ерөнхийлөгчийн энгэрийн тэмдэг өгчээ. Өдгөө 72 настай В.Путины эхний хоёр бүрэн эрхийн хугацаа тус бүр дөрвөн жил үргэлжилж, Оросын Үндсэн хуулийг нэмж өөрчилсний дараа төрийн тэргүүний бүрэн эрхийг зургаан жил болгон сунгасан билээ. 2012 оноос эхний зургаан жилийн бүрэн эрхээ эдлэн ажилласан тэрээр 2018 оноос хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм.
2020 онд Үндсэн хууль өөрчилсний дараа 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болсон В.Путин 87,28 хувийн саналаар ялж, дээд амжилт тогтоов. Бүрэн эрхийн хугацаа нь 2030 оны тавдугаар сарын 7-нд дуусна.
1999-2000 онд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан В.Путин 2000-2008, 2012-2024 онд ерөнхийлөгчийн алба хашсан билээ.
0 cэтгэгдэлтэй