Германчууд ахмадын асрамжийн газарт зориулж РОБОТ бүтээжээ

2024-03-19 257 0

Мюнхений Navel Robotics гарааны компани асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлснээ зарлалаа. “Робот ач хүү”  өндөр настай хүмүүстэй харилцахад зориулагдсан бөгөөд сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлэх чадвартай тухай Bild  хэвлэл мэдээлжээ .

Роботууд хүний ​​сэтгэл хөдлөлийг таньж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай тул ахмад настнуудын хувьд хамгийн тохиромжтой хамтрагч болдог гэдгийг компанийн үүсгэн байгуулагч Клод Тоуссен онцолжээ. Хэд хэдэн асрамжийн газарт туршиж буй роботууд нь хиймэл оюун ухаанаар тоноглогдсон бөгөөд ахмадуудад онигоо ярьж, харилцан яриа өрнүүлж, найрсаг уур амьсгалыг бий болгоход тусалдаг аж.

Нэгэн асрамжийн газрын захирал Ванесса Мунзенмайер хэлэхдээ, ахмадууд шинэ роботуудыг маш их сонирхож байгаа аж.

Туршилт дууссаны дараа Navel Robotics роботуудыг олноор үйлдвэрлэж 48 мянган еврогоор худалдахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: https://eagle.mn/r/124690

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30

Хятад: 50 кг-аас бага жинтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулжээ

Энэ бямба гаригт Хятадын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр салхины хүч 150 км/цаг хүрсэн

2025-04-13