Хууранд зориулсан хоёр дахь зарлиг

2024-02-05 224 1

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа. Энэхүү зарлиг нь морин хуураа хүндлэн дээдлэх анхны зарлиг биш юм. Одоогоос 22 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди мөн ийм утга бүхий зарлиг гаргаж байв. Ийнхүү нэг асуудлаар хоёр Ерөнхийлөгч ижил утгатай зарлиг гаргасан тохиолдол бий боллоо. Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлиг хоёр заалттай бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг илүү өргөн хүрээг хамарсан агуулгатай аж.

Морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх тухай

Үндэсний бахархал, үнэт өв баялаг болсон морин хуураа төрийн хамгаалалтад байлгаж, дээдлэн дэлгэрүүлэх олон нийтийн хүсэл эрмэлзлэл, үүсгэл санаачлагыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг болон 9 дүгээр зүйлийг үндэслэн Зарлиг болгох нь:

1.Морин хуураа дээдлэн залж, сурч эзэмших, морин хуур судлал, урлалыг хөгжүүлэх, гадаад улсад сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх болон төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн урлагийн ажилтан, зүтгэлтэн, ивээн тэтгэгчдэд уриалсугай.

2. Монгол улсынхаа сүр хүч, айл өрх бүрийн түвшин жаргал, хүн бүрийн цог хийморийг бэлгэдэн бадрааж жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлэхийн хамт морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг радио, телевизээр улс орон даяар нэвтрүүлж байхаар төрийн ёслолын журамд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -Төрийн байгууллагууд

2026-04-15

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07