Бусдад хахууль өгсөн үндэслэлээр УБЦТС компанийн инженерийг цагдан хорьжээ

2024-01-22 348 3

Хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн байж болзошгүй үндэслэлээр гурван хүнийг цагдан хорьж, АТГ-ын Мөрдөн шалгах хэсэгт шалгаж байна. Тэднийг өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд их хэмжээний мөнгө өгсөн байх магадлалтай хэмээн буруутгаж буй гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС) ХК-ийн Ашиглалт, засварын баруун төвийн инженер Ш.Батхолбоо, “Чингис бульдинг” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Мандахбаяр, “Мандах наран” ХХК-ийн жолооч Б.Батсүх нарыг өнгөрсөн сарын сүүлчээр цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

УБЦТС-ийн инженерийг Эрүүгийн хуулийн 21.5-1 дэх хэсгийн “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт  гаргуулах зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь ятгасан, шан харамж амласан, өгсөн” хэмээн яллагдагчаар тооцсон аж. Харин Б.Батсүхийг хахууль өгсөн, Б.Мандахбаярыг эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татан шалгаж буй гэнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20