Нийтлэлч Баабарыг шалгуулахаар өндөр настан УЕПГ-т гомдол гаргажээ

2024-01-19 415 1

Нийтлэлч Баабар өөрийн twitter хуудастаа: ” Сүхбаатар дүүргийн цагдаагаас намайг байцаах дуудлага ирлээ. Утас 80884040. Зинамэдэр гэдэг түүхч гэгч өндөр настан Улсын прокурорт гомдол гаргажээ. 1932 оны лам нарын бослогыг Ардын бослого гэж нэрлэсэн хэрэгт арга хэмжээ авч өгөөч гэжээ. Улсын Ерөнхий прокурор арга хэмжээ ав гэж цагдаа руу шилжүүлжээ. Прокурор шалгуулахаар цагдаад өгсөн гомдол дээр Батбаяр буюу Баабар 1990 оны 3-р сард болсон Социал Демократ намын их хурал дээр лам нарын бослогыг Ардын бослого гэж мушгин нэрлэсэн гэжээ.

Орост бохир, заль мэхний сэдэлтэй зохиомол хэрэг боохдоо өндөр настан, ахмад дайчдаар гомдол өгүүлдэг арга дэлгэрсэн.

Яг үнэн, нээрэн тэндээс санаа авсан байж болох. Навальныг ахмад дайчинг нийгмийн сүлжээнд харлуулсан гэж шоронд хийж. Зөнөөд юу ярьж буйгаа мэдэхгүй өвгөний ач хүү нь гэх ажилгүй гар гомдолд өвгөнөөр гарын үсэг зуруулсан байсан.” хэмээн бичсэн билээ.

Энэ нь үнэн агаад УЕПГ-аас Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хандан, хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг тус дүүргийн цагдаагийн газарт хүргүүлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10