Манай улс махны экспортоос 277 сая ам.долларын орлого олжээ

2023-12-15 302 0
Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөөд 1.5 жилийн хугацаа өнгөрч байна.

Уг үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад оролцсон “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, баялаг бүтээгчдийн зүгээс үйлдвэрийн зориулалттай газрын асуудал, барилгын зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэрийн дэд бүтэц бий болгох, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай санал хүсэлт дэвшүүлсэн юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй хүний нөөцийн дутагдал, татварын дарамтын асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Хотын дарга үйлдвэрийн зориулалттай барилгын зөвшөөрөл, газрын асуудлыг онцгойлон анхаарч, боломжит хувилбараар цаг алдалгүй шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Ташрамд, 2023 он гарснаас хойш хүнсний салбарт олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх болон мах боловсруулах, бяслаг үйлдвэрлэх 11 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. Мөн махны экспортоос 277 сая ам.долларын орлого олж, хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурчээ. Ингэснээр гадаадаас нэг тэрбум гаруй ам доллароор хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс энэ жил 120 сая орчим ам долларыг эх орондоо үлдээх боломж бүрдсэн аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22