Венесуэл, Гайанагийн удирдагчид уулзжээ

2023-12-15 110 0

Венесуэл, Гайанагийн төрийн тэргүүнүүд хоёр орны хоорондын газар нутгийн маргааныг зохицуулах асуудлаар хэлэлцэхээр болжээ. Тэд энэ сарын 14-ний өдөр Сент-Винсент Гренадина улсад уулзахаар тохиролцож байлаа.

Хоёр орны хоорондын газар нутгийн маргаан нь Эссекибо нутаг дэвсгэртэй холбоотой юм. Он удаан жил маргаантай явж, өнгөрсөн зууны дундуур Гайанагийн нутаг гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нутгийг өөрийн орны мэдэлд шилжүүлэх санал асуулгыг Венесуэлд долоо хоногийн өмнө зохион байгуулж, улмаар сонгогчдын 95 гаруй хувь нь энэ саналыг дэмжсэн байна. Ингээд 12 дугаар сарын зургааны өдөр Венесуэлийн парламент Эссекибог Венесуэлийн нэг муж болгон хамгаалах тухай хуулийг санал нэгтэйгээр дэмжсэн юм.

Ингээд, 12 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон, хоёр талын төрийн тэргүүний уулзалт болж, энэ уулзалтын дүнгээр талууд Эссекиботой холбоотой газар нутгийн маргаанаа хүч хэрэглэхгүй шийдэхээр тохиролцсон талаар Ройтерс мэдээлжээ. Венесуэл, Гайана улс 1966 оны Женевийн хэлэлцээрийн дагуу маргаанаа шийдэхээр болсон байна.

“Гайана болон Венесуэл хоёр талын хооронд байгаа маргаанаас үүдэлтэй нөхцөл байдал зэрэг ямар ч тохиолдолд шууд болон дам байдлаар нэгнийхээ эсрэг сүрдүүлж эсвэл хүч хэрэглэхгүй” хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. Мөн тэд хамтдаа Эссекибогийн асуудлыг зохицуулах хамтарсан комиссыг Гадаад хэргийн яамны түвшинд байгуулахаар болсон аж.

Энд дуулгахад, байгалийн баялаг ихтэй, ширэнгэ, голоос бүрдэх Эссекибо бүстэй холбоотой газар нутгийн маргаан 200 гаруй жилийн түүхтэй. Улмаар 1966 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Венесуэл болон Гайана Женевийн гэрээнд гарын үсэг зурснаар Эссекибо дахь маргаантай нутаг дэвсгэрийн асуудал шийдэгдэж, Гайанагийн мэдэлд очсон юм. 1999 онд Парисын шүүх Эссекибог Гайанагийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрч, үүний дараа НҮБ-ын Олон улсын шүүх энэ нутаг дэвсгэртэй холбоотой аливаа маргаан гаргахыг Венесуэлд хориглож байв.

 

http://www.shuud.mn/a/554910

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ираны ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ

Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж

2024-05-20

В.Путин үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо

В.Путин шинэ зургаан жилийн хугацаанд хаших ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орсон т

2024-05-12

Сидней хотод сэтгэцийн өвчтэй хүн хүмүүс руу халджээ

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дов

2024-04-15