Өвөлжилт хүндэрсэн Завхан аймагт 25 тонн дизель түлш нийлүүлнэ

2023-12-15 305 0

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.

Аймгийн нийт нутгаар 10 дугаар сарын сүүлчээс эхлэн цаг агаар ойр ойрхон муудаж, арванэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу тунадас орсон, агаарын температур хэлбэлзэл ихтэй. Энэ  сараас эхлэн эрс хүйтэрсэн, салхины хүч зарим үед ихэнх нутгаар 10-14м/с, түр зуур 16-28м/с хүрч, цасан шуурга шуурсны улмаас цас хөрлөн хатуурч мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч, зам даваа хаагдах нөхцөл байдал бүрдсэн байна.

Нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-40см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумад зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарчээ. Тиймээс тус аймагт Улсын нөөцөөс 495 тонн хивэг тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Мөн эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ болон цас зудын хүндрэлтэй үед туулах чадвар сайтай автомашин болоод аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Тө

2026-01-21

Иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодр

2026-01-11

Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 89,9 зарцуулахаар шийдвэрлэлээ

-Ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээ

2025-12-31