Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ

2023-06-29 491 0

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга өөрийн цахим хуудсаараа лайв хийж, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат гарал үүсэл нь тодорхойгүй олон тооны адуу авчирсан, малчин иргэдийг машинаараа хөөж мөргөж байна гэсэн агуулгатай мэдээлэл тавьсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь мөрдөн ажиллагаа явуулж, зургаадугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ыг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 20.16, 13.14-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг зургаадугаар сарын 26-нд прокурорт хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээж аваад ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргадаг.

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа” хэмээн мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10