ШҮҮХ: Х.Бат-Эрдэнийг 36 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцов

2023-06-27 512 0

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулж байна.

Х.Бат-Эрдэнэ хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компанид Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авчээ. Нийт 36 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэхэд Хөгжлийн Банкны холбогдох албан тушаалтнуудыг зориуд өргөж хатгаж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутайд,

“Монгол Драй Милк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэбилэгтэй бүлэглэж гэмт хэргийн үүднээс олсон орлого болох 36 тэрбум гаруй төгрөгийг авч ашиглан мөнгө угаах гэм хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцлоо” хэмээн шүүгч танилцуулав.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МАН-ЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Н.АМАРТҮВШИН ТОМИЛОГДЛОО

105 жилийн түүхэн замналтай улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам  300 мянга гаруй гишүүнчлэлтэй т

2026-11-05

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ДОЛООН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дол

2026-10-26

ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхэд нэр дэвшигчийг танилцуулах

2026-10-26