Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй

2023-06-02 342 0

Өнгөрөгч мягмар гарагт МАН-ын бүлэг хуралдаж, хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгө олгох нь зүй гэж үзжээ. Улмаар Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, өнгөрсөн зургаан сарын мөнгийг нь ч олгохоор болсон байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ. Өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох чиглэл гарлаа. 2022 оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирсан. Төсвийн алдагдал буурч, валютын нөөц нэмэгдсэн.  Өсөлт бий болж байгаа бол өрхийн орлогын төвшинд жигд хуваарилах, экспорт талдаа худалдааны тэнцвэрийг нэмэгдүүлэх тал дээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, сүүлийн хагас жилд онцгой анхаарч ажиллах шаардлага гарна гэсэн үг” гэжээ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13