Н.Баярмөнх: Дүүргийн Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллана

2023-05-04 381 0
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тусгай чиг үүргийн болон мэргэжлийн эмнэлгийн удирдлагуудыг урьж уулзлаа.
Баянзүрх дүүрэг нь 112094 өрх айл,  440,289 хүн амтай. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэгт тулгамдаж буй олон асуудал бий. Үүний нэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж юм. Өнөөдрийн байдлаар орны хэмжээ, эмнэлгүүдийн тоо нэн шаардлагатай ор бүхий тусламж үзүүлдэг байдал хангалтгүй, хүртээмжгүй байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд газрын асуудал шийдэгдсэн. Гэхдээ энэ хугацаанд иргэдэд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай.
сонин mn
сонин mn
Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын өмнө Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг танилцуулсан. Тухайлбал нэг дор төвлөрсөн ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, эмч, сувилагчдыг чадавхжуулах хүрээнд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангахыг хүссэн юм.
сонин mn
сонин mn
сонин mn
Амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьд бусад дүүргүүдтэй харьцуулаад хамгийн бага буюу нэг иргэнд дунджаар 0.82 удаагийн амбулаторийн тусламж, үйлчилгээ ногдож байгаа анхаарал татах хэмжээнд хүрээнд байгаа. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгээс дэвшүүлж буй саналыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтой гэдгийг уулзалтад оролцсон эмнэлгийн удирдлагууд хэллээ. Ялангуяа эмч, сувилагчдыг сургалтад хамруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах боломжтой гэсэн юм.
сонин mn
Эмнэлгийн удирдлагуудтай хийж буй уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар болсон юм. Дараагийн уулзалтыг АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг дээр хийж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20