Сангийн Сайдаар Сү.Батболдын “Баруун гар” гэх Ч.Хүрэлбаатарыг улираан сонгох уу…

2021-01-25 971 1
Яг одоо Төрийн Ордонд Сангийн Сайдаар хэнийг тавих вэ гэсэн асуулт ид өрнөж байна. Зарим албаны эх сурвалжийн хэлж буйгаар Ч.Хүрэлбаатарыг хэвээр үлдээхээр яригдаж байгаа гэх таамаг явж байгаа юм.  Тэрбээр, Ч.Хүрэлбаатар нь Сү.Батболдын үнэнч албат, “Баруун гар” хэмээн улс төрийн хүрээнийнхэн дунд яригддаг юм билээ. Ч.Хүрэлбаатарыг Сангийн Сайдаар улируулах саналыг Монголын дайснууд ба РиоТинто компани шахаж буй ажээ.
Сангийн сайд гэдэг бол айлын аав, өрхийн тэргүүнтэй зүйрэлхүйц чухал үүрэг хүлээх алба. Өрх, гэр бүлээ хямраахгүйн тулд хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл Ч.Хүрэлбаатарын хувьд Сангийн сайдын албыг хашиж байх өнгөрсөн хугацаанд “тэр гээд хэлчих” хийсэн, гийгүүлсэн ажил бий бил үү. Харин ч эсэргээрээ иргэддээ сая төгрөг өгье гэхээр “Мөнгө байхгүй. Өгөх боломжгүй” гээд гүрийж байсныг түмэн харсан. Бүр арга ядаад “оффшорчдын мөнгийг олж авчирж өгье гэхэд мөн л “Тэгж хүний өмч хөрөнгө рүү дайрдаг хууль  байхгүй” гэж хэлж суусан. Ингэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа өмнөөс даналзаж чадах том эрх мэдэл гагцхүү Сангийн сайдад л байсан гэхэд нэг их буруудахгүй болов уу.
Учир нь түүний ард РиоТинто болон Рио Тинтогийн гол хамгаалагч Сү.Батболд байдаг гэх “масс” яригддаг юм билээ.
Ямарсайндаа “Хүрэлбаатараас өөр сангийн сайд хийчих хүн МАН-д байхгүй юм байхдаа” хэмээн ард түмэн халаглаж сууна.
МАН хэрвээ Ч. Хүрэлбаатар ахин томилчихвол Монголын түрийвч ахиад л гадны гарт орно гэсэн үг. Монголчууд Сү.Батболд Н.Багабанди Ч.Хүрэлбаатар нараас салах цаг болжээ.

Эх сурвалж:  Survalj.mn, У.Мандах

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

Эдийн засгийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж, компаниудыг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр /2026.05.05./ Монгол Улсад айл

2026-05-05

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17