Н.Удаанжаргал нүүрсний сонсголд ЦАХИМААР ОРОЛЦОХ хүсэлт гаргажээ

2023-04-18 610 0

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нь 2022 оны есдүгээр сарын 20-ний өдөр БНСУ руу хил давсан бөгөөд түүнийг Монгол Улсыг орхин гарснаас хойш таван сарын дараа нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан.

Улмаар “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад пасспортыг нь хүчингүй болгож, дансыг нь битүүмжилснээр Аргентин Улсад байх байршлыг тогтоогоод байгаа юм.

Тэгвэл Н.Удаанжаргал монголд ирэлгүйгээр нүүрсний хэргийн Нээлттэй сонсголд гадаадаас цахимаар оролцох хүсэлт гаргажээ. Улмаар түүнийг сонсголд цахимаар оролцох боломжтой эсэхийг хууль эрх зүйн хүрээнд судалж байгаа гэдэг мэдээлэл байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МАН-ЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Н.АМАРТҮВШИН ТОМИЛОГДЛОО

105 жилийн түүхэн замналтай улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам  300 мянга гаруй гишүүнчлэлтэй т

2026-11-05

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ДОЛООН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дол

2026-10-26

ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхэд нэр дэвшигчийг танилцуулах

2026-10-26