Монголчууд Энержи Ресурс компанид ямар өртэй юм бэ?

2023-04-05 488 0
ЗГ-ын 362-р тогтоол гарч 3-н уурхай нүүрс тээврийн компаниудад “С” бичиг хуваарьлаж байх шийдвэр гарсан. Энержи Ресурс компани нь тээврийн хамгийн том компанитай. Тэгээд тээвэр хийх эрхийг бусад компаниудад олгоно гэж юу вэ. Ашиг сонирхолын зөрчил биш үү. Хэний лоббигоор монголын төрийг ингэж хөдөлгөөд байна. Монгол улсад дарга болохын тулд төрсөн ах дүүтэй байж болохгүй, аав, ээж ч байхгүй өнчин, орь ганц гомбын гозон толгой байхгүй бол ашиг сонирхлын зөрчилтэй гээд байдаг биш бил үү.
Энержи ресурс гэж 44тн-ыг ачиж гараад цагаалганаасаа 100тн болгож ачаад хятад руу явдаг гээд нүүрсний хулгайд нэр нь яваад байсан. Монголын баялгыг хулгай хийсэн бол үйл ажиллагааг нь зогсоож, эрхийг нь цуцлах ёстой биз дээ. Гэтэл яагаад Монголчуудын өмч болох уурхайг минь үнэгүй авчихаад, тэдний боломж болох С бичгийг нь булаан авч хужаа нарт баруун солгойгүй өгч, өөртөө 250-н ширхэгийг хуваарилж авчихаад бод идсэн боохой шиг байж байдаг билээ.
74 машинтай цэвэр монгол компанид 10-н “С” бичиг хуваарилчихаад, зарим нь төмрийн сэг болсон 300 орчим машинтай Энержи Ресурс өөртөө 250-н “С” бичиг авчээ. Тэгж ярих юм бол энэ 300 орчим машинууд бүгд тэвш чиргүүлтэй тул контэйнерээр нүүрс тээвэрлэх боломжгүй юм уг нь. Заримыг нь хөрөөдөж тайраад контэйнер ачих юм гэсэн.
Монголын төр гэж байдаг бол Kerry group, “Ancora Investment”, “хятад хувьцаа эзэмшигчид”гэх мэт урьд зүгийн гадны эздийнх мөртлөө зуун хувийн үндэсний хөрөнгө оруулалттай компани хэмээн өнөөг хүртэл монголчуудыг хуурч ирсэн Энержи ресурс компанийн бусад монгол компаниудад “С” бичиг хуваарилах эрхийг нь үтэр түргэн цуцалж өгнө үү. Цаашилбал, Монголчуудын уурхайг ард түмэнд нь эргүүлж олгохыг шаардаж байна.
Аз транс ХХК-ийн захирал Жорж
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31