Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

2023-04-03 255 0

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг гаргажээ.

  1. Дөрөвдүгээр сарын 3-6-нд 20:00 цагт МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх дөрөвдүгээр тойргийн барилдаан болно.
  2. Дөрөвдүгээр сарын 7-нд 12:00 цагт Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  3. Дөрөвдүгээр сарын 8-нд 12:00 цагт Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  4. Дөрөвдүгээр сарын 9-14-нд 20:00 цагт МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургаадугаар тойргийн барилдаанууд,
  5. Дөрөвдүгээр сарын 15-нд 12:00 цагт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  6. Дөрөвдүгээр сарын 22-нд 12:00 цагт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  7. Дөрөвдүгээр сарын 23-нд 12:00 цагт МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,
  8. Дөрөвдүгээр сарын 29-нд 12:00 цагт Монгол Улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  9. Дөрөвдүгээр сарын 30-нд 12:00 цагт Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Монголын Үндэсний бөхийн холбоо

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Энхзаяа: Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаа тул ШШГЕГ-т гомдол гаргасан

Дархан аварга Н.Батсуурийн анхны эхнэр Ц.Энхзаяа гэх эмэгтэй "ШШГЕГ-т "Н.Батсуурь эцгийн үүргээ биел

2024-11-24

Тэд зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт гарч чаджээ

Уулчдын үндэсний холбооноос Монгол хоёр уулчны талаар мэдээллийг хүргэсэн. Тэрбээр "Эверестийн ор

2024-05-19

ОУХМ Б.Баасанхүү “дэлхийн аварга” боллоо

Жүдо бөхийн ДАШТ эхэлж, тэмцээний эхний өдөр шигшээ багийн таван бөх зодоглосон. Эмэгтэй -48 кг жинд

2024-05-19