Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.
“Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд Монгол Улс
-Далд эдийн засгийг ил болгох
-Олборлох салбарын ил тод байдал, хил үнийн системийг бий болгосноор ДНБ 55 их наяд төгрөгт хүрэх нөөц байгааг тооцоолжээ. Дэвшүүлсэн зорилт хэрэгжсэн тохиолдолд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000$-аас дээш гарах боломжтой гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Авлигатай тэмцэх жилийн хүрээнд ТАВАН үндсэн ажил хийгдэх нь:
- Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлж, үндэсний тогтолцоог бий болгох
- “Шүүр” ажиллагааг зохион байгуулах /Орлогоо нотолж чадаагүй нийтийн болон улс төрийн албан тушаалтныг шүүрдэн чөлөөлөх/
- “Шувуу” ажиллагаа зохион байгуулах /авлига, албан тушаалын гэмт хэргээс зугтсан, оргон зайлсан этгээдүүдийг буцаан авчирч, шалгах/
- Шилжүүлэн авах ажиллагаа /Гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгө, орлогыг илрүүлэн, буцаан авах/
-
Шилэн байх ажиллагаа /Төрийн өмчит компаниудын засаглалыг өөрчилж, удирдлагыг шилэн болгоно/.


0 cэтгэгдэлтэй