Хүйг нь тасалж амжаагүй дөнгөж төрсөн нярайг нурангиас аварчээ

2023-02-08 406 0

Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири улсад хүйг нь ч тасалж амжаагүй шинэ төрсөн нярайг нурангин доороос эсэн мэнд аварсан байна. Хүүхдээ хамгаалан доороо хийсэн эх нь харамсалтайгаар амь эрсэдсэн байжээ. Хамаатны хүмүүсийнх нь ярьснаар нярайн аав болон дөрвөн ах, эгч нь гамшигт бүгд амиа алджээ. Нурангыг цэвэрлэж байхдаа уйлах чимээ сонсон хүүхдийг олж, хүйг нь таслан нурангиас гаргасан байна. Тоосонд дарагдсан нярай охины бие нь зарим газартаа хөхөрч, шалбаран маш ихээр даарч биеийн байдал нь хүнд байсан байна. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлснээр биеийн байдал нь тогтворжсон гэж эмч нар мэдээллээ.

Сирид хүйг нь тасалж амжаагүй дөнгөж төрсөн нярайг нурангиас аварчээ

Бяцхан охины гэрийнхний амьдарч байсан босогчдын хяналтад байгаа Жиндайрис хот дахь дөрвөн давхар барилгын нурангид 50 гаруй хүн даруулж амиа алдсан байна.

Турк, Сирийн хилийн бүс нутгийг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд 8000 орчим хүн амиа алдсаны 2032 нь Сирид амь эрсэджээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30