
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн чуулганд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат парламентын гишүүний тангараг өргөх эрх нь нээгдсэн байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхээс энэ оны нэгдүгээр сарын 16-нд Ж.Эрдэнэбат нарт ял оноосон өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Ж.Эрдэнэбатад ногдуулсан шийтгэх тогтоол хүчингүй болсон.
Ж.Эрдэнэбатыг батлан даалтад гаргасан үндэслэл:
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно…” гэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд дээрх өөрчлөлтийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан.
Уг хуулийн өөрчлөлтөөр Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд хэргийн оролцогч нараас гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болсон байна.
0 cэтгэгдэлтэй