Ж.Доржсүрэн: Би 340 мянган тонн нүүрс шатсан гэж хэлээгүй, би уурхайчин болохоос улстөрч биш

2022-12-10 706 0

МУ-ын Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийн дагуу Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг ирж Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

Энэ үеэр сэтгүүлчийн асуусан нүүрс шатдаг уу гэсэн асуултад миний хувьд нүүрс бол хадгалалтын горим алдагдах, исэлдэх явцад шатдаг гэж хариулсан. Харин 340,000 тонн уу гэдэг асуултыг асуухад нь гайхан сэтгүүлч асуултаа буруу асууж байна гэж ойлгон тиймээ нүүрс шатдагаа л гэж хариулсан.

Гэвч дараа нь тодруулахад Лувсангийн Энхболд 340 мянган тонн нүүрс шатсан гэх ор үндэсгүй яриаг гаргаж сэтгүүлчдэд асуулт бэлтгэж өгсөн болохыг мэдэж авлаа. 340,000 тонн нүүрс шатсан гэж би хэлээгүй, тийм худал яриа гаргасан Лувсангийн Энхболдыг ярилцлага мэдээллийг олж үзээ ч үгүй. Бүүр гайхаад юун 340 мянган тонн шатсан гэж асууж байгаа юм болоо л гэж бодоод өнгөрсөн тухайн үйл явдал улс төрийн зорилготой байсныг би мэдээгүй!

Би улстөрч биш би жирийн уурхайчин. Уул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллаж байна.

Үүнээс ууган Тавантолгой ХК-д 2013 оноос хойш ажиллаж байна. Төрийн шийдвэрийг олон нийтэд адил тэгш хүргэх үүрэгтэй хэвлэлүүд зориудаар миний хэлснийг мушгин гуйвуулж байгаад уурхайчин хүний хувьд харамсаж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10