Б.Ганхуягийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

2022-12-09 552 1
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 5 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өнөөдөр /2022.12.08/ шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхий 5 иргэнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хэлэлцэнэ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Н.Учрал: Хаврын чуулган иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тогтоолын хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн

2026-03-06

М.Нарантуяа-Нара дураараа аашилсаар дөрвөн жилийг барах нь

УИХ-ын 2024 оны сонгуулиар ИЗНН-ын намын жагсаалтаар лайвчин гэх М.Нарантуяа-Нара сонгогдож, УИХ-ын

2026-02-23

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төслийг эхний ээлжинд 6 аймагт хэрэгжүүлнэ

Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал, дүгнэлт гаргах, хо

2026-02-12