ТАНИЛЦ: Нүүрсний хулгайн НУУЦААС ГАРГАСАН гэрээнүүд

2022-12-09 569 0

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн.

Өнөөдрийн хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийн ил болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Тогтоолын төслөөр ОФФТЕЙК есөн гэрээг нууцаас гаргасан талаар мэдээлэл хийсэн билээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Гэрээг ил болгож, Авлигатай Тэмцэх Газарт өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх зэрэг үүрэг өгөгдсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасан” гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой НУУЦААС ГАРГАСАН ГЭРЭЭНҮҮД

  • Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
  • Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл
  • Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил
  • Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох гэрээнүүд.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10