Германд томоохон тусгай ажиллагаа явуулжээ

2022-12-07 569 0
БЕРЛИН. /RIA Novosti/. ХБНГУ-ын цагдаа нар Бундестаг (Германы парламент) руу дайрахаар төлөвлөж байсан барууны хэт давруу үзэлтнүүдийн эсрэг лхагва гарагт томоохон ажиллагаа явуулж байна гэж “Spiegel” сэтгүүл эх сурвалжаас эш татан мэдээлэв.
Тус хэвлэлд бичиж буйгаар, Германы цагдаагийн тусгай хүчин 11 мужид нэгэн зэрэг ажиллагаа явуулж байна. ХБНГУ-ын Ерөнхий прокурор болон Холбооны улсын эрүүгийн цагдаагийн газрын даалгавраар баруун жигүүрийн террорист байгууллагын гишүүн эсвэл энэ бүлэглэлийг дэмжсэн 25 эрэгтэй, эмэгтэйг баривчилжээ.
130 гаруй байшин, оффис болон бусад байранд нэгжлэг хийж байгаа эсвэл хэдийнээ хийсэн гэж хэвлэлд бичсэн байна.  Сэжигтнүүд “Бундестаг руу зэвсэг агсан дайрч, улс төрчдийг баривчлах” гэх зэргээр төлөвлөж байсан гэдгийг онцолжээ. “Аюулгүй байдлын хүчний зарим төлөөлөгчид террорист бүлэглэлтэй нэг сонирхолтой байгаагаа харуулах бөгөөд энэ нь улмаар “төрийн эргэлт” хийхэд хүргэнэ гэж төлөвлөж байсан ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30