Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс нийгмийн үйл явцад их гай болж бий юм байх

2022-11-07 566 5

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өмнө нь олон улсын хуралд оролцох үеэрээ “Төрийн албаны анхан болон дунд шатны албан хаагчид Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байсан нь Засгийн газарт тулгарсан гол асуудал” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хувь хүний байр суурь байсан болов уу. Аль ч оронд өмнөх үеэ шүүдэггүй. Нийгмийн үйл явцад Орост сургууль төгссөн хүмүүс гай болоод, чирэгдээд байгаа зүйл байхгүй байх гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага тооцох эсэх нь Засгийн газрын асуудал” гэдгийг хэллээ.

Б.Болор-Эрдэнийн хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар энэ оны наймдугаар сарын 31-нд томилогдсон юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорацын (CHAL

2026-11-05

“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр дараах өөрчлөлт гарна

“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр 2027-2030 онд хэрэгжсэнээр: 1. Засгийн газрын “100.00

2026-11-05

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ЦХИХХ-ны сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг дарга Н.Энхбат Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч

2026-10-26