Ши Жиньпин: БНХАУ дэлхийн тогтвортой байдлыг хангахын тулд ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн

2022-09-16 625 0

Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн тулд БНХАУ нь ОХУ-тай нягт хамтран ажиллахад бэлэн байна гэж Хятад улсын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Узбекистан улсад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзах үеэрээ хэлжээ.

“Манай хоёр улс олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин хамгаалсаар ирсэн. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед дэлхийн тогтвортой байдлыг хангахын тулд БНХАУ их гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан ОХУ-тай хамтран ажиллах болно” гэж Ши Жиньпин хэлсэн байна.

Үүний хариуд В.Путин хэлэхдээ “Дэлхий дахин олон өөрчлөлтттэй нүүр тулж буй боловч өөрчлөгдөөгүй хэвээр байгаа нэг зүйл болон ОХУ болон БНХАУ хоорондын найрамдал, харилцан итгэлцэл юм. Орос-Хятадын иж бүрэн стратегийн түншлэл уулс мэт тогтвортой хэвээр байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Манай хоёр улс олон улсын харилцааны илүү шударга бөгөөд илүү зарчимч хэм хэмжээг баримталж, олон улсын харилцаанд сайн үлгэр дууриал болж байна” гэжээ.

Узбекистаны Самарканд хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд тус хоёр улсын удирдагчид уулзсан бөгөөд тэд хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцсон байна.

Тэд ШХАБ,  Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, БРИКС болон олон талт бусад механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон аж.

“Нэг Хятад” зарчим тэргүүтэй Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой аливаа асуудлыг ямагт хүндэтгэхээ уг хэлэлцээний үеэр В.Путин мөн илэрхийлжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30