“Lil Pump”-ийн байршуулсан бичлэгийг Топ.Сэлэнгийн нөхөр Б.Одбаяр гэгч нь “Монгол” гэж зарлажээ

2022-09-16 2760 0
Америкийн реппэр Lil Pump 2017 онд гаргасан “Gucci Gang” дуугаараа дэлхийд алдартай болсон нэгэн. Тэрбээр энэ зуны доргио үйл явдлын нэг бол Лил Памп Монголд ирсэн явдал байсан юм. Харин уг явдлаас хойш Лил памптай байгаа нэгэн бүсгүйн бичлэг Монгол хэмээн цахим орчинд битүү тарж, шүүмжлэл дагуулаад байна.
Тэгвэл Лил пампийн цахим хаягнаас бичлэгийг анх татаж авчран бүсгүйг Монгол хэмээн зарласан хүн нь Brainstorm Branding Agency-ийн үүсгэн байгуулагч, Топ Э.Сэлэнгийн нөхөр Б.Одбаяр гэгч болж таарав.
Бичлэг тавигдсаны дараа  “Манай эрчүүдийн ёс зүй, эмэгтэй хүнийг, хүний охиныг харлуулж байгаа нь цаашлаад ямар үр дагаварт хүрэхийг нь бодолцсонгүй” хэмээн олон нийт хатуухан шүүмжилсээр байна. Улмаар Б.Одбаяр нь олон нийтийн зэмлэл, дайралтын дараа твиттер хуудаснаа “устгачихлаа” хэмээн бичжээ.
 
Харин өрөөрөө сайрхаж бичлэг байршуулсан Lil Pump гэгч нь урьд нь буу эзэмших насанд хүрээгүй байхдаа гэр рүүгээ хий буудан саатуулагдаж байжээ.
Түүнчлэн түүнийг твиттер болон инстаграм хуудаснаа садар самуунд уриалсан бичлэг оруулсан тул нийтлэл оруулах эрхийг нь хасаж байжээ.
 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн

2026-11-16

“ХҮРЭЛ ТОГООТ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” за

2026-11-12

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” хамтарсан сургалт зохион байгууллаа

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” (One Health) үзэл баримтлалд суурилсан ахиса

2026-11-12