Н.БАЯРМӨНХ: Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт 100% хэрэгжих ёстой

2022-08-08 489 0

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтдээ 40000 гаруй хүүхэд байгаагаас тус дүүргийн зүгээс яамнаас барьж буй бодлого, шийдвэрт үндэслэж цомцог гэр 5, түрээсийн байр 30, худалдан авах 9 байраар нэмж зохицуулалт хийсэн байна. Гэтэл 2576 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахааргүй хүндрэл үүсээд байгаа юм. Дээрээс нь иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах, бүртгүүлэх, миний хүүхэд аль цэцэрлэгт, хэрхэн хамрагдах талаар ямар ч ойлголтгүй байна. БЗД-ийн Засаг дарга үүнд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох алба хэлтэс, хороо, хэсгийн ахлагч гээд бүх шатны хүмүүст хэллээ.

Түүнчлэн “Монгол улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт заавал 100% хэрэгжих ёстой. Тэгж байж дүүргийн өрх, иргэд маань хүүхдээ цэцэрлэгт өгсөн үедээ ажил хийх, цэцэрлэгийн элсэлт дагасан авлига, хээл хахуулийн асуудал нэгмөр цэгцрэх юм. Тиймээс үүнд дүүргийн бодлогын хэлтэс, хороо, хэсгийн ахлагчдыг онцгой анхаарч, Монгол улсын ирээдүй болсон хүүхэд бүрийн төлөө сэтгэл гарган ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27