Гар аргаар алт олборлогчид уурхайн шороо дээрэмджээ

2022-08-01 574 0

Төв аймгийн Заамар суманд “Хүмүүс уурхайн баяжуулах төхөөрөмж рүү дайран орж шороо дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл энэ оны долоодугаар сарын 31-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий аж ахуйн нэгжийн уурхайд гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байжээ.

Цагдаагийн алба хаагчид газар дээр нь таслан зогсоож, 48-52 насны 4 этгээдийг түр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23