Японы “NHK” телевиз: Шинзо Абэ нас барсан байж болзошгүй

2022-07-08 499 0

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг амиа алдсан байж болзошгүй талаар “NHK” агентлаг мэдээллээ.

Улмаар буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгдсэн Шинзо Абэг зүрх нь зогссон, амьдын шинж тэмдэггүй гэж “NHK” телевиз дөнгөж сая мэдээлээд байна. 

Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт этгээд Абэ Шинзогийн араас буюу нуруу тус газраас бууджээ. Одоогоор Японы цагдаагийн байгууллага халдлага үйлдэгч этгээдийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас хуучин Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан болох нь тодорхойгүй байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30

Хятад: 50 кг-аас бага жинтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулжээ

Энэ бямба гаригт Хятадын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр салхины хүч 150 км/цаг хүрсэн

2025-04-13